"АРАВТ" ЦУВРАЛ

Unread Today сайтад шинээр танилцуулж буй 7 контентийн нэг бол "Аравт" юм.
Энэхүү цувралдаа бид салбар салбарын бүтээлч хүмүүстэй ярилцан, байнга хэрэглэдэг, эрхэмлэж нандигнадаг 10 эд зүйлийг нь хуваалцаж байх билээ.

Нүд баясгасан өнгөлөг зургуудтай энэ контент танд тухайн зочны мэдрэмж, арга барилыг таниулж, олон сонирхолтой эд хэрэгсэлтэй танилцуулах бөгөөд хоёр долоо хоног бүр нийтлэгдэнэ гэдгийг дуулгахад таатай байна.

Зочныхоо салшгүй арван эд хэрэгслийг танилцуулахын сацуу өөрийг нь 3 эможигоор илэрхийлж, хэлэх дуртай үг буюу эшлэлийг нь хавсаргаж буйг та бүхэн үзээрэй.

ЭХНИЙ ДУГААРУУДЫГ ҮЗЭХ

Аравт #1: Rosewood Hospitality Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий тогооч Клифф Арранд
Аравт #2: Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан

Unread Media

НОМЫН ЖОР ПОДКАСТ

Мөн бид нэгэн сонирхолтой подкасттай хамтран ажиллах болсноо дуулгаж байна. Энэ бол The Book Cafe Mongolia группийн үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн буюу Vajra-ийн хөтлөн явуулах "Номын жор" подкаст юм.

Олон жилийн турш монгол зохиолчдыг дэмжин ажиллаж, 60 гаруй мянган хүнтэй номын группийг эрхлэн явуулж, олон олон номын уулзалт, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулж байсан тэрээр энэхүү подкастдаа зохиолчид, орчуулагчдыг урин ном бүтээлийн тухай энгүүн сайхан яриа өрнүүлэх болно.

Уг подкаст хоёрдугаар бүлгээсээ (season) эхлэн хоёр долоо хоног тутам хүрэх юм.

СОНСОХ

Soundcloud

Unread Media