Эрчүүдийнхээ өмнөөс эрчүүд нь хариулах цаг иржээ. Өмнөх дугаараар бид эрчүүдэд тулгамдаад байж болзошгүй асуудал, чухам юунд зорьж байгаагаа ярьсан маань нэлээд олон хүнд хүрч, санал сэтгэгдэл, асуулт, зөвлөмж, шүүмж цөөнгүй ирсэнд урамшсаныг нуух юун. Энэ удаа бид сонсогчдын илгээсэн олон асуултаас сугалан өөрсдийн бодол санаа, туршлагыг хуваалцав. Тун ч сонирхолтой, тун ч амаргүй асуултуудад чадан ядан хариулсан нь энэ ээ.

ХУРААНГУЙ

02:10. Шинэ форматын туршилт (Асуулт, хариулт)
05:13. Асуулт 1 – Эрэгтэй хүн өөрөөс нь илүү мэдлэг, боловсрол, чадвар, хөрөнгөтэй эмэгтэйчүүд (төмөр хатагтай нар)-д ойртдоггүй гэдэг үнэн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?
12:30. Асуулт 2 – Эрэгтэй хүмүүс ямар насандаа, ихэвчлэн юуны нөлөөгөөр өөрчлөгддөг юм бол?
21:58. Асуулт 3 – Орос Иван шиг жинхэнэ монгол Доржоогийн сайн чанаруудыг нэрлэвэл?
24:40. Асуулт 4 – Охиноо ямар эрэгтэй хүнтэй суугаасай гэж бодож байна?
32:17. Асуулт 5 – Яагаад өвдсөн үедээ эмнэлэгт хандах юм уу шаардлагатай эмчилгээ үйлчилгээ авах дургүй, хөдөлж өгдөггүй юм бол?
36:52. Асуулт 6 – Дэлхий дээр нэг л хүн амьд үлдэх сонголт гарлаа. Гадаад дотоод, эр эм, хөгшин залуу, хүйс харгалзахгүйгээр хэнийг, яагаад сонгох вэ? (Гэр бүлийн хүмүүсээ түр мартаад хариулна уу).
41:38. Асуулт 7 – Та гурав эмэгтэй хүн байсан бол ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх байсан бэ?
43:32. Асуулт 8 – Healthy relationship, self love, being independent, хэн нэгнээс хүлээлтгүй байх гэсэн хувь хүний өсөлтийн чухал асуудлуудын талаар манай эрчүүд ер нь хэр зөв ойлголттой байдаг юм бэ?
53:26. Дүгнэлт

"Эрчүүд хаачив?" подкастаар эрчүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа, хандлага гэх зэрэг сонирхолтой сэдвүүдийг хамран нийт 7 дугаар бичихээр төлөвлөсөн байгаа бөгөөд та бүхний санал сэтгэгдэл маш чухал юм шүү.

Подкаст маань дараах сувгуудаар танд хүрнэ.

YouTube

SoundCloud

Apple Podcasts

Google Podcasts

Unread Media