Хоёр оны зааг дөхөж буй энэ цаг мөчид хүн бүр хүн бүр, медиа суваг бүр өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болоод өнгөрснийг нэхэн боддог, санадаг билээ. Өнөөдрийн нийтлэлээр бид 2019 цахим орчныг "дэлбэлж", хамгийн их дуулиан, хамгийн их хэлэлцүүлэг үүсгэсэн гадаад дотоодын 19 трендийг онцолж байна.

Avengers: Endgame кино бокс оффисийг тэргүүлж, Marvel-ийн Infinity Saga-ийн төгсгөлийг тавив.

www.time.com

Супер баатруудын нэгэн эрин баяр, харууслын нулимстай дуусав. Эхлэлээсээ төгсгөл хүртэл зүрх догдлууж, амьсгал давхцуулсан уг кино энэ жилийн интернет дэх үнэмлэхүй топ сэдэв байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Харьцангуйн онол ёсоор сайхан кино үзэхэд 3 цаг ямар ахархан болохыг Endgame фенүүддээ мэдрүүлж чадсан болов уу.

"Яараад яахав дээ” - Ниргэсэн хойно нь хашгирсаар байх уу?

www.police.gov.mn

Зорьсон газартаа хурдан биш мэнд явж очицгооё. Цагдаагийн Ерөнхий Газар, Мобиком корпораци, Оюу толгой компаниудын хамтарсан уг уриалга ганц цахим орчинд гэлтгүй олон нийтийн мэдээллийн бүхий л хэрэгслээр ихээхэн хандалт авч, нөлөөлөл үзүүлж чадсан билээ. Тиймдээ ч Unplug 2019-ийн тайзнаа сэтгүүлчдийн саналаар хамгийн их хүнд хүрсэн, их нөлөө үзүүлсэн санаачилгаар тодорсон юм.

Tesla Cybertruck - Автомашины ирээдүйн чиг хандлага

www.cnet.com

Нэгдүгээрт Элон Маскийн ээлжит бүтээл, хоёрдугаарт Теслагаас гаргаж буй анхны цахилгаан хөдөлгүүртэй пикап машин, гуравдугаарт этгээд сонин хэв загвар, дөрөвдүгээрт машины хүчин чадал гэсэн шалтгаануудаар Cybertruck энэ оны интернетийн нэгэн онцлох сэдэв байлаа. Өөрийн болгохыг хүссэн хэн бүхэн 2022 он хүртэл хүлээх болох нь...

Unana + Энэ зуны хөгжмийн трэнд

www.youtube.com

Тэнгэрээс -> дурлал руу у-на-на. Энэ зуны залуусын хөгжмийн тренд нь яах аргагүй Vandebo байлаа. Тэдний "Хайрыг ямар ч өнцгөөс илэрхийлэх хосгүй авьяастай" Энэрэлтэй хамтарсан У-на-на-г мэдэхгүй хүүхэд залуучууд түдэй Монголд байхгүй л болов уу.

4. Bottlecap Challenge - Тогтсон дүрэм гэж үгүй

www.esquire.com

Заавал гараар онгойлгоно гэж хэн хэлсэн юм? Уг сонирхолтой челленжид маш олон гадаад дотоодын, тэнгэрийн болон газрын "одод" нэгдэж ундаа, усныхаа таглааг онгойлгох цоо шинэ арга барилыг нийтэд танилцуулсан юм. Хайрцагнаасаа чухам гарч сэтгэнэ гэдэг л энэ байх.

The HU - Ээлжит байлдан дагуулал

www.gq-magazine.co.uk

Олон улсад чөлөөтэй нэвтэрч болох "Гэрэгэ"-гээ өлгийдөн авуутаа л Биллбордын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн The Hu-ийн залуусын хөгжмийн ертөнцийн байлдан дагуулал хэн бүхний сэтгэлийг хөдөлгөж байгаа билээ. Хилийн чинад дахь аялан тоглолт, Чингис хаан одон гээд энэ жил цахим ертөнцийг хуйлруулсан тэдний амжилтууд одоо ч үргэлжилсээр...

FaceApp - Хэрвээ та … байсан бол?

www.techradar.com

Марзан бодлоо бодитоор хар. Өөрийгөө эрэгтэй юм уу эмэгтэй байсан бол, хэрвээ сахлаа ургуучихвал, эсвэл бүр хөгширвөл ямар харагдахаа төсөөлж, хэзээ нэгэн цагт хэн нэгэнд сониучирхан ярьж байсан хүмүүс олон байх . Тэгвэл энэхүү сониуч хийгээд дэггүй бодлыг бодит болгосноороо интернетийн ээлжит давлагааг FaceApp үүсгэж чадсан билээ.

SaveMuseum хөдөлгөөн - Байгалийн түүхийн музейн мөхөл

www.unuudur.mn

Эрх ашгийн ээлжит золиос. Олон жил үргэлжилсэн маргаантай асуудал энэ жил туйлдаа хүрч, олон нийт, холбогдох эрх мэдэлтнүүдийн хооронд маргаан, тэмцэл сүүлийн хэдэн сар өрнөсөн билээ. Харамсалтай нь шийдвэр "Шинэ Нийслэл"-ийн шилэн төлөвлөлтийг хүсэгчдийн талд гарч Улаанбаатарын түүх соёлын нэгэн тод мөр арилахад хүрсэн юм.

Грета Тюнберг - Оны онцлох хүн

www.time.com

Хүмүүс зовж, хүмүүс үхэж, байгалийн бүхэл бүтэн экосистем сүйрч, хойч үеийн чинь ирээдүй хэдийнээ сүйрлийн ирмэг дээр ирчихээд байхад та нар яаж энд мөнгө санхүү, эдийн засгийн өсөлтийн талаар яриад сууж чадаж байна аа? ~ Грета Тюнберг

#Pray4Dulguun - Нийт нь нэгийн төлөө

Mongolia for Dulguun

Нэгэндээ халуун сэтгэлээ дэлгэсэн олон нийтийн бодит алхам бол Pray4Dulguun хөдөлгөөн байлаа. Уг хөдөлгөөнөөр бид залуу хойч үе, элэг нэгтнийхээ төлөө хэрхэн нэгдэж чадахаа харж, ойлгож авсан юм.

Хонг Конгийн тэмцэл - Тэд ирээдүйнхээ эзэн нь байхыг хүсэж байна

www.bbc.com

Сонгох, асуудлаа бие даан шийдэх эрхийнхээ төлөө Хонг Конгчууд өдгөө 8 сарын турш тэмцэж байна. 20 дөнгөж гарч яваа хэсэг залуусын эхлүүлэн, удирдаж буй уг бослого Хонг Конгийн ирээдүйг юунд хүргэхийг хэлж мэдэхгүй ч тэд хүлцэнгүй тэвчиж суухыг бус бадрангуй тэмцэхийг сонгосон нь бахархалтай.

Game of Thrones finale - Агуу цувралын аргуу төгсгөл

www.cnn.com

Үзэгч фенүүдийн тэсэж ядан хүлээсэн хүлээлт, 7 жил үргэлжилсэн амжилттай хөгжүүлэлтэд эцэс тавигдаж "Хаадын тоглоом" энэ жил албан ёсоор дуусаж, хаан ширээ эзнээ олсон билээ.
Мэргэжлийн шүүмжийг үл харгалзан энүүхэндээ гэж ярихад "Game of Thrones"-ийн фенүүд сүүлийн бүлэгт сэтгэл дундуур үлдсэнийг сошиал медиа дахь энгийн хаштагаас харж болно. Төгсгөл гэдэг үнэхээр чухал ажээ.

Black hole photo - Хар нүхийг тольдох нь

www.nasa.gov

Сансар судлалыг шинэ түвшинд. Тоног төхөөрөмжийн дэвшил, шинжлэх ухааны ололт, олон улсын хамтын ажиллагааны ачаар бид анхны хар нүхний зургийг харах азтай үеийнхэн болжээ. 2 жил боловсруулагдсаны эцэст бидэнд ирсэн энэ зураг ирээдүйд олон асуултын хариулт, шинэ нээлтийн эхлэл болж чадна хэмээн эрдэмтэд найдаж байгаа билээ.

Парисын Эх дагинын сүм - Дэлхийн үнэт өвийг нөмөрсөн гал

www.cnn.com

Францын төдийгүй дэлхийн оюуны соёлын үнэт өв болсон Парисын Эх дагинын сүмийн дээвэрт авалцсан гал түүх дурсгалд хайртай, олон тивийн хүмүүсийн санааг чилээсэн юм. Энэ бүх дуулиант явдлын дараа нутгийн засаг захиргаа цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үл хайхран түүх, соёлын өвөө сэргээн засварлах болно гэдгийг зарласан нь "атаархмаар".

37-р точка: Ялалт сайхан амраарай. Лутаа яахав, тэгэсгээд унтана биз.

www.youtube.com

Ихээхэн хүлээлтэн дунд нээлтээ хийж, бүтэн 10 долоо хоногийн турш Монголын үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, SkyGo-ийг ачааллуулж чадсан уг бүтээлийг цаашид гарах олон чанартай контентийн замыг зурлаа хэмээн олон нийт үзэж байна. Хүлээлтийг унагаагүй "37-р точка"-ын олон ч хэсэг сошиал медиаг "солиоруулж" чадсан даа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт - Түүхэн шийдвэр

www.parliament.mn

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал олон нийтийн анхаарлыг төвд байсаар энэ онд соёрхон батлагдсан нь түүхэн үйл явдал болов. Шинэчлэгдсэн Үндсэн хууль ирэх оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр болно.

Өндөг Инстаграмын хамгийн олон лайктай зураг болж рекорд тогтоолоо.

www.bbc.com

Кайли Женнерийн рекордыг эвдэх зорилготой оруулсан пост өндөг шиг өөгүй байж рекорд тогтоож орхив. Залуу одын инстаграм дээрх хамгийн олон лайктай постын амжилтыг эвдсэн энэ өндөг цахим орчны онцлох үйл явдалд гарцаагүй тооцогдоно.

Харь гарагийнхантай холбоотой гэж дүгнэсэн "Area 51" руу нэвтрэх тухай...

www.bbc.com

Нарутогийн фенүүд хаа сайгүй. Харь гараг үнэхээр байдаг уу? Тэгвэл энэ тухай мэдээн дээр, магадгүй харь гараг руу аваачиж чадах жижигхэн "тип" гарсан нь олон нийтийн хурц хараанд өртөж, ээлжит сошиал сэдэв болсон билээ.

Шодоргос, Шодоргос!!!, Айдас хүйдэс...

www.youtube.com

Ямар нэг тайлбар илүүц байх. Шодоргос, шодоргос!!! Айдас хүйдэс... Хэрвээ та энэ үгийг мэдэх бол энэ давлагааны нэг хэсэг нь байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Харин таны хувьд энэ жилийн онцлох сошиал сэдэв, тренд юу байсан бэ? Аль давлагааных нь нэг хэсэг болов? Бидэнтэй хуваалцаарай.